Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. 

Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй.

Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)