Бороо, уулаараа нойтон цас орно

Маргааш буюу 2024 оны тавдугаар сарын 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун болон хойд хэсгээр, тавдугаар сарын 9-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, тавдугаар сарын 10-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, тавдугаар сарын 11-нд Увс нуурын хотгор болон Онон, Улз, Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Тиймээс цаг агаарын байдлыг тооцоолж эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг тооцоолж аян замд гарахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас зөвлөж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)