Баянгол дүүргийн гэр хорооллын хороодод шороон замыг хусаж тэгшлэх ажил эхэлжээ

Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал боллоо. Зөвлөлийн хуралд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын дарга нар оролцож ЗДТГ-ын бүтэц, дотоод журмын төсөл болон дүүргийн Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудад хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын дүн зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.  


Тухайлбал, Зөвлөлийн хурлын үеэр дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ахлуулсан гурван ажлын хэсэг байгуулагдаж, дүүргийн томоохон гудамж талбайд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Тухайлбал, дээрх ажлын хэсэг,

  • Ард Аюуш, Энэбишийн өргөн чөлөө,
  • Хасбаатарын гудамж,
  • Энхтайваны өргөн чөлөө дагуух явган хүний замын эвдрэл, хаяг, хаягийн байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайд ил гарсан цахилгааны утас зэргийг шалгасан байна. Шалгалтын үеэр явган хүний зам дээр байрлуулсан бетонон хог хаягдал, шон, цахилгааны утас зэргийг цэгцлэх ажлыг шуурхай зохион байгуулсан бол явган замыг засварлах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах шаардлагатай гэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ Засаг даргын зөвлөлийн гишүүдэд энэ онд нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хийж буй явган хүний замын засвар шинэчлэлийн ажлын талаар мэдээллийг өглөө.  

Тухайлбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд орон сууцны хороолол дунд 13 хорооны 25 байршилд явган зам, шат засварлах, гэр хорооллын 7 хорооны 13 байршилд явган зам, шат засварлах ажлыг эхлүүлсэн. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд,    

  • Энхтайваны өргөн чөлөө дагуух явган хүний замыг чулуун зам болгох,
  • Энэбишийн өргөн чөлөө дагуух явган хүний зам,
  • Ард Аюушийн өргөн чөлөө дагуух явган хүний зам,
  • Тээвэрчдийн гудамж буюу “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын туслах зам дагуух явган хүний замын шинэчлэл,
  • Замчдын гудамжны хойд талын явган хүний замын шинэчлэл,

  • 5-р хороо, “Доктор авто сүлжээ” засварын газраас урагш “Жаст ойл” ШТС-ын зүүн талын туслах зам хүртэлх явган хүний замын шинэчлэх ажлыг тус тус хийнэ.

Түүнчлэн энэ онд хийгдэх бас нэг чухал ажил нь Хасбаатарын гудамжны авто болон явган хүний зам, “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх авто зам болон явган хүний замыг УТХО-аар засварлана.

Мөн дүүргийн гэр хорооллын хороодод шороон замыг хусаж тэгшлэх ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 22-р хорооны шороон замыг хусах ажлыг хийж дууссан бол 2, 9, 10, 11, 16, 21, 23 -р хорооны шороон замыг хусах тэгшлэх ажлыг хуваарийн дагуу шуурхай зохион байгуулна гэсэн юм.  

Мөн Зөвлөлийн хурлын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн сайдын А/379 дугаар тушаалын хүрээнд иргэдийн дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд Ирт илрүүлгийн нэмэгдүүлэх ажлыг 1-34 хорооны ӨЭМТ-ийн дунд зохион байгуулсан. Энэхүү ажлын үр дүнд дүүргийн Эрт илрүүлгийн явц улсын хэмжээнд 67 хувьд хүрсэн бөгөөд улмаар Зөвлөлийн гишүүд хэлэлцээд сайн ажилласан ӨЭМТ-ийн төвүүдэд дэмжлэг үзүүлэхээр боллоо. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)