Өнгөрсөн 7 хоногт I эгнээгээр зорчсон 51 мянга гаруй зөрчил бүртгэгджээ

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу энэ сарын 9-13-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа.

Тодруулбал,

  • Хурд хэтрүүлсэн - 830;
  • Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй - 825;
  • Гэрлэн дохио зөрчсөн - 299;
  • Ачилтын торгууль - 1542;
  • "E-Police" аппликейшнаар ирүүлсэн зөрчил - 3004;
  • Автобусны буюу 1-р эгнээгээр зорчсон - 51,144;
  • Түр болон удаан зогсох хориотой газар зогссон - 3448 зөрчил бүртгэгдсэн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)