Монгол Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх боломжтой болно

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Кувейт Улсын Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах нар Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт энэ сарын 19-нд Эль-Кувейт хотноо гарын үсэг зурлаа.

Агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэж байна.

​Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгч шууд нислэг үйлдэх боломж бүрдүүлснээр Монгол Улсын хувьд цаашид Европын орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах, мөн зорчигч урсгалыг нэмэх, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн эргэлтийг ихэсгэнэ гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)