“АББА” хамтлаг шинэ уран бүтээл туурвижээ
- 2018-05-07
- Энтертайнмент
- 0
Шведийн алдарт “AББА” хамтлаг 35 жилийн дараа эргэн нэгдэж, хоёр шинэ дуу гаргасан байна. Хамтлагийнхан одоогоор шинээр гаргасан дуугаа нууцалж байгаа ч ирэх арванхоёрдугаар сард “BBC” болон “NBC” телевизийн хамтарсан төсөл нэвтрүүлгийн үеэр шинэ бүтээлээ үзэгч олонд хүргэж магадгүй ажээ.
Тэд албан ёсны хуудастаа “Бидний хувьд цаг хугацаа зогссон мэт. Дуу бичлэгийн урланд дахин орцгоож, хамтран ажиллаж эхэлсэндээ бид үнэхээр баярлаж байгаа. Шинэ уран бүтээлээр эргэн уулзаж байгаадаа баяртай байна. Удаан хугацааны дараа энэ бүхнийг хийх амаргүй байлаа” хэмээжээ. Ирэх онд тус хамтлагийнхан шүтэн бишрэгчдэдээ зориулан аялан тоглолт хийх зар тарааж магадгүйг дэлхийн мэдээллийн сайтууд онцолж байна.
Г.Сүрэн
Сэтгэгдэл (0)