Амны хаалт зүүж, бие биенээсээ 2 метрээс багагүй зайд харилцах нь халдвар авах, тараах эрсдэлийг бууруулна
- 2020-03-22
- Топ сэдэв
- 0
COVID-19!!!
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС УРИАЛЖ БАЙНА.
Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалт эрчимтэй нэмэгдэж, ДЭМБ-ын гишүүн 195 орноос 185 орон, нутаг дэвсгэрийг хамраад байна. Өвчний тархвар зүйн олон улсын эрдэмтэн, судлаачид коронавируст халдвар (COVID-19)-ын тархалт цаашид үргэлжлэх хандлагатайг сануулж байна.
Гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт зүүхээс гадна бие биенээсээ 2 метрээс багагүй зайд харилцах нь халдвар авах, тараах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой болохыг ДЭМБ зөвлөж байна.
Иймд худалдаа, үйлчилгээний газрууд коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалж байна. Үүнд:
- Үйлчлүүлэгчдийг 2 метрээс багагүй зайд зогсох тэмдэглээг байрлуулах
- Гар ариутгагч байрлуулах
- Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
- Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй, гараас-гарт үйлчлэхээс татгалзах
- Үйлчилгээг цахимжуулах
- Банкны АТМ, карт уншигч төхөөрөмж, дэлгүүрийн сагс, цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул зэргийг 2 цаг тутамд сайтар арчиж цэвэрлэх
ХАМТЫН ХҮЧЭЭР ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!