Ц.Элбэгдорж: Монгол улсын хууль бол миний хувьд эрхэм дээд хүч

Монгол улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа Яаж баяжив? асуултад хариулжээ. Түүний бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе. 

 Нэг: Яаж баяжив? Оюун-Эрдэний мэдэгдлийг харав уу? "United Friends” гэж компани байгуулаад чи Эрдэнэтийг их наяд, тэрбумаар цөлмөсөн. Зэсийн баяжмал зарж баяжсан гэв үү? Яаж баяжив?

Хар цагаанаараа юм ялгарч тогтож л таараа. Хууль хяналтынхан ч үүнийг шалгаж нэг тийш болгох ёстой гэж би бодож байна. Үнэн худлыг ижил дэнсээр нарийн жинлэж шийддэг номтой. Шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, эс үйлдсэнийг шүүхийн өмнөөс урьдчилан өөр аль нэг субъект, ямар нэг албан тушаалтан, хувь хүн тогтоох боломжгүй юм. За энэ ч яахав. Хуулиас давсан өвчин, аархал, хийрхэл гээд орхъё.

Намайг Таван Толгойн хэрэг гэгчид гэрчээр дуудаж асууснаас өөр надад хуулийн байгууллагаас биечлэн хандсан, танилцуулсан зүйл байхгүй. Сайдын мэдэгдлээс ямар "хэрэг”-т орооцолдуулах гэж, мөрдөж шалгахыг шаардаж шавдуулж байгааг харах юм. Шууд хэлье! Би хууль дээгүүр алхахгүй. Гүтгэлэг, дарамтаас айхгүй. Монгол улсын хууль бол миний хувьд эрхэм дээд хүч. Надад хуулиас зугтах, хуулийн шударга шаардлага, шалгалтаас бусдын араар гүйж орох шалтгаан байхгүй. Хуулиа биелүүлэх, дагах бол миний хувьд бахархал, иргэний үүрэг. Би хуулиа сахихгүй бол хэн хуулийг сахиж, биелүүлэх билээ.

Онцгойрох гэсэн улиглалд хариулах ч сонирхол алга. "Яахав залуу хүн алдаа биз, тэгдэг л юм” гэж нэг бус удаа уужуу сэтгэлээр түүний дайралтыг өнгөрөөж бүр зөвтгөж бодож суусан үе надад бий. Миний мэдэхгүй, миний сонсоогүй зүйлийг тэр хүн ярьсан. Бодвол хуулийн байгууллагад очихоос өмнө, шүүх шүүхээс урьтаж намайг яллаж, олны сэтгэл санааг бэлдэж хэн нэгэнд бэлэг барьж байгаа царай нь юм байх.

Тэр аж ахуйн нэгжийн тухай уг мэдэгдлээс би анх сонссон. Тийм компани байдаг, байгуулсан, намайг түүнд оролц гэж хэн ч хэлж байгаагүй. Зэсийн баяжмал, түүний худалдаа наймаатай холбоотой яриа хардлагыг аль өнгөрсөн зуунаас мэдэх юм. Одоогийн Хэрэг эрхлэх газрын даргаас, хавьгүй залуухан Ерөнхий сайд байхдаа дээрхи асуудалд төрөөс оролцох шаардлагагүй гэдгийг би ойлгосон. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэтийн баялаг Монгол улсын хяналтад бүрэн орж төрд шилжсэн нэрээр хаа хаанаа дураараа дургиж байгаа юм биш бол. Аль нэг дарга, СӨХ нам, Ерөнхийлөгч дураараа оролцоод байдаггүй байсан ажил даа.

Магадгүй хийсэн, хийж байгаа, хийхээр төлөвлөсөн хулгайдаа эзэн олохоор сандарч байж болох. Эрдэнэт үйлдвэр уул овоолгоосоо том, нүсэр үрэлгэн даргалах бүтэцтэй, учир мэдэх мэдэхгүй хүмүүс дураараа загнадаг, хятадуудтай голдуу ил далд нийлж бизнесээ хийдэг болсон. Ерөнхий захирал нь дээд ноёдынхоо шунал шахаанд даруулж үхэж байна гэж сонссон. Өмнө нь зардал төсөв ингэж хэмнэлээ гэж л яригддаг байв.

Миний нэрийг холбоод байгаагын цаана өөр юм яваа байхаа даа. Хоосон газар нохой шуугиулаад зорилгодоо хүрэхдээ мэргэшсэн улс шүү дээ. Зэсийн баяжмал бол Лондоны биржийн тухайн өдрийн үнээр дэлхийн зах зээлд борлогдож, ил тодоор орлого ашиг, татвар тооцоо нь гардаг. Өөрийн борлуулагч, худалдан авагчтай, тогтсон дүрэм журамтай, тодорхой зах зээлтэй бараа бүтээгдэхүүн гэж л ойлгодог. Түүнийг хувь хүн зарж борлуулж их наядаар идэж уух боломж байх учиргүй. Элдэв зураг, схем, домог зохиосон, түүндээ үнэмшиж таваргагчид бишгүй л гардаг. Харин төрд, Хэрэг эрхлэхэд эзэмшил нь 100% шилжээд, Онц байдал нэрийн дор хараа хяналтгүй яаж самарч байгааг мэдэх юм алга.

Онцгүй эмгэгийн мэдэгдлийг даалгавар биелүүлж яваа гэж ойлгосон. Хэрэв өөрөө энэ тухай санаачилж ярьж байгаа бол гол бай нь би биш байх. Эргэн тойрондоо, халамжлагч бас өрсөлдөгчдөө мессеж илгээж байгаа царай нь. "Би олон юм мэднэ. Миний хүмүүс хэрэг шалгадаг. Бас ялладаг, шийтгэдэг. АТГ-ын даргаас эхлээд миний хүн, барагтайхан байгаарай, ээлж чинь ирнэ” гэж харуулж байгаа улаан кноп, хэдэн микрофон байхаа даа. Түүнийг ийм юм ярихад Тэргүүн Комиссар Дашдаваа хүртэл халууцаж суудаг л байх. Хэн энэ бүхнийг түүнд хэлсэн дамжуулсан болж харагдах, ямар хууль яаж зөрчигдөж байгааг АТГ-ын дарга андахгүй.

Тэр "оэ” хэрэг ярьж, хууль шүүхийн өмнүүр орж бусдад ял зэм тулгахдаа дуртай, жаргалтай байгаа гэж. Самбар үзүүлэн зурчихсан. Бах нь ханаж, хамар нь гялалзаад. Хариуцсан ажлаас нь юм тодруулах гэсэн асуултад "би мэдэхгүй” гэж суусан нь харамсам. Зарим сурвалжлагч сценари зөрчсөн байх. Гэхдээ өвчин зовлон, хорио цээрээс болоод хүнд байдалд орлоо, ард иргэдийн амьжиргаа хэцүүдэж байна. Ямар бодлого, стратеги баримталж, яаж давж гарах гэж байна? Үр дүн, үйл явц нь юу болж байна гэх асуултыг иргэд асуух эрхтэй. Хэрэг эрхлэхийн дарга бол үүнийг мэдэх, хариулах эхний үүрэгтэн мөн.

Намайг "Яаж баяжив” гэж шарлаах иргэний асуулт, намайг элдэв хулгай зэлгий, муу бүхэнд орооцолдуулж харааж гүтгэх жирийн нэг залуугийн санаа бодол хардалтыг би үргэлж хүндэтгэнэ. Бүр зөв гэж үзнэ. Харин "Иргэдийнхээ итгэлийг албан тушаалаар наймаалцахгүй. Ямар нэг албан тушаалд очихгүй” гэж ам тангараг тавьж явсан, яваа давхар дээлэн дор аахилах төрийн сайдын үг. Хүмүүс ч сайд тэгж ярилаа гээд ач холбогдол өгч асуух юм. Хүний мөн чанарын тухай драм ч юм шиг, хэтрүүлэг ч юм шиг. Гучаад онд бол ногоон малгай

духдуулчихсан, "даргаа буудчих уу” гээд харайж явах, нөхрийг нь гүтгэж шоронд хийчихээд эхнэрт нь хошуу дэвсэж чадах дамар. Монголыг "ковид” ялахгүй, Монголын ирээдүйг ийм солигддог нүүртэнүүд л ална.

Сайд надад хэрэг тохох тусам өөрөө асуудалд орооцолдож, өөрийн болон бусдын хийж байгаа хулгайг далдлах илбээ үзүүлж байна. Гэмтэй гэж бодож байгаа бол намайг ялал, гэмгүй бусдыг бүү хэлмэгдүүл гэж би сүүлдээ бодох болсон. Ах нарын арын нүх адилхан ч, ах бүхэн адил биш. Долоолгогчоосоо нэхэх асуух юмаа надаас нэхэж асуух хэрэггүй. Хулгайд гүтгэж шуугиулаад араар нь арчаагүй зорилгоо гүйцэлдүүлдэг. Гүтгэлэг үнэн болдог, гүтгэсэн нь дайрсан нь шударга харагддаг азгүй үе. Үе ч юу байхав, урсаад өнгөрөх барааны бор саван төдий юм даа.

Үзэгдэлтэй биш учир шалтгаантай барилдах нь түмэнд тустай байдаг. Баабарын бичсэнээр "түүхийн шившиг”-тэй там булаацалдаад яахав. Өөрт нь хэрэгтэй бол бурханаа ч гүтгэж, худалдаж арилжина. Морь ч билүү, илжиг ч билүү энд тэндээс хуулсан юм барьчхаад, долоох гэж зүтгэж байсныг нь бодоход одоо ч сэжиг хүрэм. Залуу ирээдүйгээ боддог хүн түүнээс хол, зайгаа барьж явмаар эмгэг. Зарим нэг хүнд миний муу сайныг ярих байтугай, миний бүтэн нэрийг хэлэх ч ахадна. Би Монголынхоо төлөө бүхнээ зориулсан. Би Монголдоо муу юм хийгээгүй. Би Монгол улсдаа хайртай. Би Монголоо бодож амьдардаг.

Эх сурвалж: Elbegdorj Tsakhia 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (73.221.181.240)

    2020-05-27

    Бүх юмыг цэвэр хийсэн, ул мөргүй, гөлөгнүүд намайг халхална гэж үргэлж боддог хүн дээ. Хэдэн үг холбож уянгална, өмхий чөтгөр.

  • Zochin (202.9.47.24)

    2020-05-27

    Elbegxudalch xudlaa l xutsaj bgaa biz. Enenii xelsen yarisan byxen xudlaa l bdag.

  • зочин (202.179.21.194)

    2020-05-26

    Энэ муу зальтай новшийг одоо болтол хориогүй байгаа юм уу. Ардчилал гэж 20 жилийн дотор Монгол сайхан орныг маань гадаадынханд худалдан доройтуулж өөрөө хэмжээгүй ихээр баяжсан худалч муу хулгайч шүү дээ чи.

  • (103.9.90.130)

    2020-05-26

    Энэ аймшигтай хүнийг хориогүй байгаа юм уу? худалаа ярисаар хошигруулсаар л яваа юм уу? Эрдэнэтийн 49% ийг хулгайлахад голлох үүрэг гүйцэтгэсэн луйварчин. Монголын шүүхийн шудрага эсэх нь Элбэгдоржийг яахаас мэдэгдэнэ.

  • зочин (59.153.84.211)

    2020-05-26

    Яаж баяжсанаа хэлж чадахгүй. уранцэцэн үгээрээ уншигчдийг даапаалж байна. яаж баяжсан бэ? үүнд элбэгдорж хариулахгүй. хэрэв баяжсан арга нь зохистой байсан бол асуухаас өмнө хариулах сүүхээтэй хүн шүүдээ.

  • зочин (202.9.46.175)

    2020-05-26

    эрлэгдорж их даапаалж байх шив дээ...................шүүхийг худалдаж авсан хүн ингэж хэлэх байх аа.........

  • зочин (139.5.218.192)

    2020-05-26

    Хууль дээдлэнэ гэвүү дуудахаар нь гутлаа тослоод зангиагаа зүүгээд очно гэж хошгируулаад гадаадад зугатаад байхад чинь интерполоор сурвалжилж дуудахад хүртэл очихгүй юм ярьж байгаад корооноос зугатаж ирээ биздээ дахиад л хошгируулах гээюу тѳр улсыг худалдсан түмэн олныг элгээр нь хэвтүүлсэн гээд хүн бүр яриад байна шдээ