"Хариуцлагатай аялал" аян орон даяар эхэлж байна
- 2020-07-06
- Сурталчилгаа
- 0
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас дотоодын аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх замаар орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 400 гаруй жуулчны бааз, 300 гаруй зочид буудлуудыг эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тэдгээрээс бий болгож буй ажлын байруудыг хадгалах, орон нутагт аялал жуулчлалаас орох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн нь “Хариуцлагатай аялал” аян юм.
“Хариуцлагатай аялал аянг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба болон JICA олон улсын байгууллагатай хамтран 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс наймдугаар сарын 28-ны өдрийн хооронд зохион байгуулах аж. Аяны хүрээнд:
-Иргэдийг байгаль орчинд ээлтэй, хог хаягдалгүй аялахад уриалсан контентуудыг бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээгээр түгээх
-Улаанбаатар хотоос гарах болон аймаг руу орох постуудад “Монгол аялагчийн пасспорт”-ыг түгээж, иргэдийн аялах боловсролд дэмжлэг үзүүлэх
-Иргэд олон нийтийн байгаль хамгаалах үйлсэд оруулах оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээг системтэйгээр зохион байгуулах аж.
Сэтгэгдэл (0)