Доржпаламын Эрдэнэцогт: Экей баатар

Халх голын дайны түүхт ялалтын ойг тохиолдуулан ахмад үеийнхээ баатарлаг хөдөлмөрч дайчин уламжлалыг залуу хойч үедээ улам ихээр таниулан тэднийгээ цэрэг эх оронч үзлээр цэнэглэх нь төрийн үүрэг төдийгүй түмний нэг болсон цэрэг миний үүрэг бас мөн. Халх голын домогт баатар Дандар нэгэнтээ Экей баатарын талаар дурсахдаа Миний баатар гэж юу байхав, Халхын голын байлдаанд тодорсон жинхэнэ баатар гэвэл Экей.

Түүн шиг дайчныг би дайны туршид олж хараагүй. Тэр гараа таслуулж, гэдсээ яруулчихсан атлаа сүүлчийн дусал цусаа дуустал сумангаа удирдан тулалдсаар л байсан хэмээн ярьсныг бодоход казак түмнээс төрсөн Монгол Улсын Баатар Мазимын Экей бол ямар агуу баатар болохыг харж болно. М.Экей 1911 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт малчин ард Мазимын хоёрдугаар хүү болон төржээ. Бага наснаасаа нутгийн баян айлд зарцлагдаж амьдралын хатуу хөтүүг туулсан тэрээр 20 насандаа өөрийн хүсэлтээр нилээд хөөцөлдсний эцэст цэрэгт явахаар болсон нь казак түмнээс монголын армид татагдсан анхны цэрэг байлаа. М.Экей Хужирбуланд цэргийн алба хааж 1931 онд Сүхбаатарын нэрэмжит Цэргийн сургуульд элсэн суралцаж байхдаа 1932 оны баруун аймгуудад дэгдсэн хувьсгалын эсэргүү бослогыг даралцахад идэвхтэй оролцож гавьяа байгуулсан тул дайчин алдрын медаль болон Дэмид жанжнаас ган сэлмээр шагнуулж байжээ. 1934 онд Цэргийн сургуулиа дүүргэсэн Экей Улаанхуаран дахь I морьт дивизийн II хороонд салаан дарга, 1934-1939 онд Улиастайн морьт дивизэд сургагчаар ажиллаж байгаад 1939 оны тавдугаар сард саналаараа Халх голын фронтод очиж Тамсагбулагийн VI морьт дивизийн II хорооны Сэлэмт салааны даргаар томилогдон дэслэгч цолоор шагнуулжээ. 1939 оны долдугаар сарын эхээр бүтэн гурав хоног өдөр шөнөгүй үргэлжилсэн Баянцагааны нуруунд болсон алдарт тулалдаанд Экей эр зоригоороо шалгаран тодорч зөвлөлт монголын цэрэг дайчдын дунд Догшин бүргэд хэмээн алдаршин хүндлэгдэж эхэлжээ.

Ээлжит тулалдааны үеэр Экейн суман дайсны галын байршлыг тогтоох зорилгоор тэр морьт цэргүүдээ командлан дайсны их бууны сум, нисэх онгоцны бөмбөг дэлбэрэлтийн дундуур уулгалан довтолж байхдаа дэлбэрэлтэнд өртөхөд түүний баруун гар Дэмид жанжны дурсгалт сэлмээ бат атгасан хэвээр тасран унаж зөвхөн цэрэг цамцных нь ханцуйд санжигнан тогтож байжээ. Гэсэн хэдий ч Экей зүүн гараараа бөмбөгний ширмэнд хүү татуулсан шороотой хутгалдсан гэдсээ буцаагаад чихэж гар буугаа сугалж хэд хэдэн самурайг буудан хөнөөгөөд сум нь дуусангуут хажуудаа хэвтэх үхсэн самурайн жадыг суга татан довтлон ирэх дайсны цээжинд тултал зоон эцсийн дусал цусаа дуустал эх орныхоо төлөө эрэлхэгээр тулалдсаар алтан амиа алджээ. Экэйн энэхүү нүд халтирам ч баатарлаг гавьяаг давхин ирж нүдээр харсан Дандар баатар амьд сэрүүндээ тээр жилийн Халх голын ойгоор яг тэр газар дахин ирж баларшиж бүдгэрсэн нуувчны элс шороог атган торгон цэрэг Экей баатарыгаа санан дурсаж нэрээр нь дуудан цурхиртал уйлж цуг явсан хүмүүстээ Ялалт ямар их үнэ цэнээр олдсоныг л мэдэж яваарай хэмээн захиж хэлж байжээ.

Тамсагбулагийн VI морьт дивизийн XVII хорооны 4-р сумангийн дарга, дэслэгч Мазимын Экейн гавьяаг төр засгаас үнэлж Цэргийн гавьяаны Улаан тугийн одон, Халхын голын дайны ялалтын 30 жилийн ойгоор Байлдааны гавьяаны Улаан тугийн одонгоор нэхэн шагнажээ. Улмаар Халх голын дайны ялалтын 40 жилийн ойгоор БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 8-р сарын 19-ний өдрийн тогтоолоор Мазимын Экейд Монгол Улсын Баатар цол нэхэн олгожээ.

ОУ-ын зэвсгийн шинжээч Нобелийн шагналт доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Хүрэлбат (103.26.195.65)

    2020-12-19

    Миний аав Гончигсүрэнгийн Данзан нь армийн Улстөрийн газар ухуулах ажлын зааварлагч байгаад 1945 оны чөлөөлөх дайнд Доржпалам захирагчтай тавдугаар морьт дивизэд ухаалах ажилтны зааварлагчаар ахмад цолтой оролцсон байдаг. Цахарын их элсэ цөлийг туулахад их бэрхшээлийг даван туулсан гэж бас бус зүйлийг дурсан ярьж байсан санагдана. Утас 91919256, 94946282

  • (127.0.0.1)

    2020-07-19

    хөөе чи ямар комплекстэй амьтан болоод ингээд байна

  • Stalyn (127.0.0.1)

    2020-07-19

    ih buu ongotsni uuduus moritoi tsereg oruuldag taktik hezeech baigaagui,1-r dainaas hoish hezeech morin tsereg davshiltand oruulj baigaagui,zuvhun huyagt tyehnik tank l oruuldag bolson.yaponuudin huch morin tseregiin hajuud hed dahin ih,hyatadin hoid,umnud aziig ter chigt ni atgasan baildaani undur turshlagatai boltson baisan tsereguudtei uyed,hedhen morin tsereg yaaj ch bodson biye biyeeree tultal oirtoj chadahgui,dairch yavahdaa ih buund pulimotond hyarguulah ni todorohoi.ter uyed iimerhuu ih buuni sumand hyaduulsan tsereguudee aldarshuulahgej tuuh zohiodog baisan ni unen,ter zohiolch ni bas bayan ulgiin hujaa baisan baigaa.gedes ni tsuvsan hun hezeech buye deeree togtoj chaddaggui yum,herevee togtohgej oroldvol gedes ni ter chigtee asargarna,tiim hund uhliin sharhtai hun hezeech bosoj yavaj chadahgui,ter baitugai gar huluuch hudulguj chadahgui,shuud uvdultiin shokond orood uhaan aldana,ali esvel naad baatar chini mash huchtei sergeesh heregleed mansuurtsan baisan baij boloh yum,tegeed garaa hudulguud buugaa avaad buudaad ter hugatsaand ni nuguu aihter samurai yaponuud ni haraad l zogsoj baigaad buuduulj uhdeg,za tegeed bur suuliin panal ni uhsen yaponi tseejind ni zoogdson jad ene ter bolidoo,,,orosuud ongots ih buu tankaar zogsoo zaigui buudaj bumbugduj baij naad yaponuud chini gal zogsooson yum,tegeegui bol hyatad mongolig ali hezeeni archihgej bailaa,yuun morin tsereg,

    2020-07-19

    хөөе чи ямар комплекстэй амьтан болоод ингээд байна

  • Ард (127.0.0.1)

    2020-07-19

    Эх орон ямар их үнэ цэнээр тогтсон гэдгийг энэ үе, хойч үедээ ойлгуулах хэрэгтэй. Одоо Монголчууд сэрэх цаг болсон. 30 жил ойлгомжгүй явж ирлээ. Бид Эх орноо энх цагт хөгжүүлэх хэрэгтэй байна.

  • З.Ариунболд. морин спорт (127.0.0.1)

    2020-07-19

    Цэрэг эрийн дурсгалыг мөнхжүүлж сүрлэг хөшөөг нь сүндэрлүүлъе. Зураач урчуудынхаа дунд зохион байгуулах хороог байгуулахыг уриалж байна.

  • Зэв (127.0.0.1)

    2020-07-19

    Зүүнбаян ...р мотобуудлагын дивиз. БНМАУ-ын баатар М.Экейн нэрэмжит Мотобуудлагын 169-р хорооны 3-р батальон 6-р рот 1-р салаа 1-р тасагт 1980-1983 алба хаав.