БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: Бүгдээрээ хоггүй сайхан аялцгаая!!!
- 2020-07-23
- Сурталчилгаа
- 1
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Хур бороотой, зүлэг ногоо, цэцэг навч дэлгэрээд зуншлага сайхан байна. Монголчууд маань эх орноороо аялах дуртай. Тэр тусмаа дэлхий даяар коронавирус тархсан нь дотоодын аялал жуулчлалыг улам бүр нэмэгдүүлжээ. ”
Д.САРАНГЭРЭЛ: “Дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрийг хамарсан коронавирусээр өвдсөн хүний тоо унтаад босоод ирэхэд л 15 саяд хүрч, хорвоог орхисон нь 620 гаруй мянга болжээ. Хүн амын дунд халдвар гараагүй болохоор бид харьцангуй чөлөөтэй, хүссэн газраа хөл тавьж байна. Харин энэ сайхан эрх чөлөөгөө эдлэхдээ эх байгалиа хайрлаж хамгаалахаа мартаад байна.
БҮГДЭЭРЭЭ ХОГГҮЙ САЙХАН АЯЛЦГААЯ !!! Энэтхэгийн элчин сайд, гэр бүлтэйгээ бидэнтэй хөдөө явсан . Эхнэр нь бусдын хаясан хогийг түүгээд л байх юм. Санаа их зовлоо. Бүгдээрээ гадны хүмүүсээс дутуу эх нутгаа хайрлана гэж үү дээ.”
Сэтгэгдэл (1)
ИРГЭН (127.0.0.1)
Сарангэрэл сайд Аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц ахиц гаргана гэж итгэж байна. Хамгийн эхэнд шийдэх асуудал бол хөдөөгийн аялал жуулчлалын газруудад бие засах газрын асуудлыг л бүрэн шийдэх шаардлагатай байна. Зүүн хязгаар-Буйр нуураас баруун хязгаар Увсын Хяргас нуурын орчин гэхэд л хүн ойртохын аргагүй 00-той, 00-ын цаасанд дарагдсан дээд зэргийн бохир орчин болсон. 00, ХОГ ХАЯГДЛЫН АСУУДЛАА БҮРЭН ШИЙДЭЭГҮЙ АЯЛАЛ-ЖУУЛЧЛАЛЫН БААЗУУДЫГ ХААХ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ БАЙХ, нөгөө талаар аялагч-иргэдийн хариуцлагаыг өндөржүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлбэл энэ салбарт хувьсгал гарна.