Еврэйчүүдийн нууц нь

ЕВРЕЙЧҮҮДИЙН НУУЦ нь одоогоос гурван мянгаад жилийн өмнө мэндэлсэн тэдний үүсэл өвөг эцэг Израиль хэмээх тэмцэгч эрийн гүргэр чанар, тэгээд тэмцээд гүрийгээд заавал ялалтанд хүргэдэг түүний арга ухаан суу заль гурван мянган жилийн турш үр удмаар нь дамжин явсаар өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирсэн еврейчүүдийн гентэй холбоотой.

Өнөөгийн еврейчүүдийн үүсэл гарлын өвөг эцэг ихэрийн өрөөсөн Израиль нь эхийн хэвлийд байхдаа л эхэлж гарахын төлөө ахтайгаа тэмцэлдэж түрүүлж төрж чадаагүйдээ шаралхан төрөхдөө шарандаа ахынхаа хөлийн зуузай өсгийнөөс тас зуусаар эхийн хэвлийгээс энэ дэлхийд мэндэлсэн түүхтэй. Айлын ууган хүүгийн эрхээ анх мэндлэхдээ алдсан тэрээр ухаан орсон цагаасаа эхлээд л ямар ч аргаар хамаагүй ууган хүүгийн эрх мэдэл буян заяагаа буцаан авах нь түүний өсөх идэр насны өдрийн бодол шөнийн зүүд байв. Ашгүй нэг өдөр ахыгаа анд явсан хойгуур ахынхаа үлдээсэн ангийн махаар аавынх нь нугасгүй дуртай амтат сайхан хоол хийгээд ахынхаа хувцас дээлийг өмсөн ахынхаа үсэрхэг арьсыг орлох ишигний нойтон арьсаар бугуй хүзүү шуугаа ороон ахынхаа дүрээр хараагүй болсон насан өндөр аав дээрээ харайлган орж ууган хүүд эцгийн зүгээс өгөгдөх ёстой эрх дарх ивээл буян заяаг шалсаар байж эцгийн ерөөлөөр шавдуулан гаргуулж хулгайлж авангуутаа ахдаа алуулахаас айн ухаан жолоогүй орон гэрээсээ оргон дайждаг түүх бий.Тэгээд эзгүй хээр эмээлээ дэрлээд хоноглож явахдаа тэнгэр Эзэнтэй шөнөжингөө тэрсэлдэн барилдаж тэмцэлдэн ноцолдсоор бараг ялдгийн даваан дээр үүр цайсан ч тавихгүй тас зуурсаар Та намайг заавал ивээж ерөө хэмээн явуулахгүй байсан тул түүний асар их тэмцэгч гүргэр чанарыг үнэлэн Бурхан түүнд Израиль буюу монголоор Тэмцэгч гэдэг нэр хайрлан Үр удам нь өсөж үржин өнөр өтгөн болж аугаа ард түмэн үндэстэнг бий болгож үр сад нь үргэлж үндэстэнүүдийн сүүл нь биш толгой нь, доор нь биш ямагт дээр нь байж, том жижиггүй хотод ч хөдөөд ч орохдоо ч гарахдаа ч ерөөгдөж байхыг амалжээ. Буцаад гэртээ очих нүүргүй болсон тэрээр нагацын талаа бараадан хорин жил тэдний хоньчин болж зарц боол мэт зүтгэхдээ хоёр сайхан охиныг нь хорчин шивэгчинтэй нь богтлон авч суугаад арванхоёр хүү төрүүлсэн нь өнөөгийн еврейчүүдийн арванхоёр овог аймгийн үндэс суурь билээ. Өвөг эцэг Израиль шигээ түүхийн бүхий л нугачаанд еврейчүүд Египетийн дарлалаас ч Вавилоны боолчлолоос ч Гитлерийн шатаах зуухнаас ч тэмцэж гүрийж босож ирсэн ард түмэн бөгөөд дэлхийн хүн амын 0,025 хувийг эзэлдэг ч дэлхийн баячууд Нобелийн шагналтануудын бараг тал хувийг эзэлдэг еврейчүүдын нууц нь өвөг эцэг Израилаас нь уламжлагдан ирсэн амьдралын төлөөх тэмцэл, түүнд ялах арга ухаан суу залиндаа байдаг.

Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө палестинчуудын Лондонгийн бирж дээр лиценци хэлбэрээр барьцаанд тавьсан газруудыг худалдан авч нийлүүлсээр байгаад еврейчүүд өнөөгийн Израиль улсаа таван сая палестины газар нутаг дээр таван зуу мянгуулаа 1948 онд үүсгэн байгуулсан түүхтэй. Арабуудтай хийсэн хэд хэдэн удаагийн дайнд үнэмлэхүй ялалт байгуулан газар нутгаа улам тэлсээр байгаа Израиль нь Бид цөмийн зэвсэггүй гэхдээ шаардлагатай бол түүнийг хэрэглэхээс ч буцахгүй хэмээн жишим ч үгүй гөрдөг, анд нөхөд америкуудаа ч сийхгүй тагнаж чагнадаг, хэн хүний толгойд оромгүй шинэ зүйлийг үргэлж сийрэгхэн сэтгэж суудаг чанар бол яах аргагүй тэдний өвөг эцэг Яков Израилийн ген мөн. Америкийн ганц эрчим хүчний бодлогыг аваад үзэхэд, газрын тосны үнийг навс унаган баррелийг нь 60$ болгож зөвлөлтийн эдийн засгийг сөхрүүлэн коммунизмыг хэрхэн нураах, Ирак Афганы дайн болоход 60 байсан тосоо 160 болгоод зөрүүгээр нь дайны зардлаа нөхөх, газрын тос 160 болонгуут Европ Хятад зэрэг нефтээр маруухан улсууд сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээнд хамаг төсөв хөрөнгөө гарган 50 доллараас ч хямд төсөр сэргээгдэх эрчим хүч онолын хувьд гаргаж аваад яг хэрэгжүүлдэгийн даваан дээр буцаагаад 40 ногоон болгож даажигнан тэдний эхлүүлсэн хамаг төсөл хөтөлбөрийг будаа болгож хаалгыг нь бариулах зэрэг ухаалаг шийдлүүдийг еврейчүүд л сэтгэж байдаг. Ганц хүү нь алс хол ашиг хонжоо хайгаад явсан насан өндөр болсон еврей хөгшин эр Би бүх хөрөнгөө зарц боолдоо гэрээслэн үлдээж байна. Харин миний хүү миний хөрөнгөөс ганцхан зүйл л сонгох эрхтэй гээд гэрээслэл бичин өөрийн боол зарцдаа үлдээгээд насан эцэслэжээ. Үүнд баярласан боол нь алс газар яваа хүүд нь аавынх нь өнгөрснийг дуулгаад гэрээслэлээ үзүүлэхэд хүү нь ирж эцгийгээ оршуулаад гэрээслэлийн дагуу эцгийн хөрөнгөөс ганцхан тэрхүү боолыг өөрийн өмчөө болгон сонгожээ. Энэ нь еврей хүний хүүдээ хэл дуулгаж ясаа бариулах эс тэгвээс хамаг хөрөнгийг нь аваад хэл сураггүй алга болох боолын муу үйлдлээс болгоомжлосон ухаан бөгөөд ганцхан боолыг өмчөө болгон авснаар автоматаар боолын бүх өмч хөрөнгө мөн хүүгийнх нь болно гэсэн еврей ухааныг харц боол нь даанч ухаарсангүй.

Олз омог олчих санаатай гартаа хүрз барьсан, бас ч үгүй кармаандаа нэг доллартай нутгийн сайхан гүндүүгүй эр, ганзага хоосон еврей эртэй говьд таарч яриа хөөрөө өрнүүлэн мөнгө зээлэх санаагаа хэлтэл цаадах нь Бололгүй яахав, чамд барьцаанд нь тавих юу байгаа гэтэл Хүрз байна гээд нутгийн эр хүрзээ барьцаанд тавьтал, еврей эр:-Нэг доллар жилийн хүүтэйгээ хоёрдоллар. Харин би хүүгий нь шууд суутгаж авна гэхэд-Тэгэлгүй яахав, одоо хүүгий нь төлөөд дараагийн жил үндсэн зээлээ төлөхөд надад ч амар гээд кармаанд байсан ганц доллараа хүүнд нь өгөв. Еврей эр баруун гараараа нэг долларыг нь аваад зүүн гараараа буцаан өөрт нь зээлүүлэхийг анзаарах манатай, мөнгө зээлсэндээ бөөн баяр болсон нутгийн эр толгодын цаагуур түнш нь орохын цагт: Ингэхэд би ер нь юу хийчихвээ. Байгаа хөрөнгөө барьцаанд тавиад, байсан мөнгөө хүүнд өгөөд, дээрээс нь баахан өртэй үлдэх чинь юу билээ гээд нилээн бодов. ...Бодоод бодоод бодын шийр дөрөв.., ёстой нөгөө УИХ-ын топ санхүүч, улс төрчид өнгөрдөг жил Оюутолгойг шалгаад шалгаад учир нь олдохгүй санхүүгийн махинацид нь толгой нь эргээд сүүлдээ бүүр бууж өгч байсантай л ус агаар адил нэг юм болох жишээний.

ОУ-ын зэвсгийн шинжээч Нобелийн шагналт доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • монголчууд чинь яана даа (127.0.0.1)

    2020-08-11

    ...Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө палестинчуудын Лондонгийн бирж дээр лиценци хэлбэрээр барьцаанд тавьсан газруудыг худалдан авч нийлүүлсээр байгаад еврейчүүд өнөөгийн Израиль улсаа таван сая палестины газар нутаг дээр таван зуу мянгуулаа 1948 онд үүсгэн байгуулсан түүхтэй... харж байгаа биз Монголчууд минь? Бүх асуудал арчаагүйгээс үүдэлтэй. Монголчууд бид өөрсдөө нэгнээсээ амар хялар олж авсан газраа хятадын сайтууд дээр худалдаж суудаг шүү дээ. Ийм маягаар л албан ёсоор газар нь монголынх биш болно, тэгээд өмчлөгч хятадуудын мэдэлд очих цаг айсуй. толгой өндийх завгүй хөдөлмөрлөж, үр хүүхдээ үнэн мөрөөр амьдрахыг сургаж эхлэхгүй л бол бидний түүх цэглэгдэх цаг ойрхон байхаа.