“БАГАНУУР” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
- 2020-05-04
- Сурталчилгаа
- 0
“БАГАНУУР” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 4-р сарын 30-ны өдөр болж Covid-19 цар тахалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулагдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.“Багануур” ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны тайлан
2.Компанийн аудитлагдсан санхүүгийн тайлан, аудитын хорооны дүгнэлт
3.Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайлан
4.Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох
Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдэн сонгог
Ердийн гишүүдээр:
Ц.Батсайхан
Б.Элбэгзаяа
Д.Мөнхсайхан
Д.Даваасүрэн
Г.Нандинжаргал
Г.Золбоо
М.Отгонбаяр
Д.Чинбат
Хараат бус гишүүдээр :
Х.Гэрэлт-Од
Б.Очбадрах
Б.Осоргарав
Л.Эрдэнэбилэг тус тус сонголоо.
Үргэлжлүүлэн ТУЗ-ийн анхдугаар хурал болж нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайхан сонгогдов. Хурлаар “Багануур” ХК-ийн удирдлагууд 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар товч мэдээлэл хүргэв.
Сэтгэгдэл (0)