ХАМГИЙН ИХ ТАТВАР ТӨЛСӨН АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА
- 2020-05-08
- Сурталчилгаа
- 0
Жил бүрийн 5-р сарын хоёрдугаар долоо хоногийг Монгол Улсын хэмжээнд татвар төлөгчдийн өдөр хэмээн зарлаж, Шилдэг татвар төлөгчдийг шалгаруулах, талархал илэрхийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Багануур ХК татвар төлөгчдийн өдрөөр Багануур дүүргийн засаг даргын тамгын газар, Багануур дүүргийн татварын хэлтсээс хамтран шалгаруулж буй “ХАМГИЙН ИХ ТАТВАР ТӨЛӨГЧ АЖ АХУЙН НЭГЖ” байгууллага шагналыг хүртлээ.
Энэхүү шагнал нь Багануур ХК-ийн Хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулж буйг илэрхийлж байгаа юм.
Сэтгэгдэл (0)