2020, 2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг баталлаа
- 2020-07-09
- Сурталчилгаа
- 0
2019 оны хамтын гэрээний биелэлтийг дүгнэх, 2020, 2021 онд хэрэгжих шинэ хамтын гэрээг батлах хурал боллоо.
Хуралд ҮЭНХорооны дарга О.Бат-Ирээдүй, Уулын 2-р хэсгийн экскаваторын машинч Н.Батхүү, ТАМАХ-ийн оператор жолооч Ц.Мөнхдэлгэр, ХХХХ-ийн түгээгч Б.Гэрэлцэцэг, ТАМЗХ-ийн кранчин Д.Байгалмаа, ҮЭНХорооны нягтлан бодогч Т.Золзаяа, ҮЭНХорооны зохион байгуулагч Н.Тунгалаг нар оролцлоо.
Ажил олгогчийг төлөөлж Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал, СЭЗБХ-ийн дарга Д.Болд, ЗХНУХ-ийн дарга Б.Батболд, ХАБЭАХ-ийн дарга А.Энхболд, ХХХХ-ийн Ц.Батхишиг, Хуулийн зөвлөх Д.Ганчимэг нарын төлөөлөл оролцов.
Талууд 2019 оны хамтын гэрээг хэлэлцэж 99,4%-ийн биелэлттэй гэж дүгнэлээ.
2020,2021 онуудад хэрэгжих шинэ хамтын гэрээнд өөрчлөлт оруулахаар 16 заалт хэлэлцсэнээс 9 нь дэмжигдэж, 6 заалтыг харилцан тохиролцож шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл (0)