МЭНДЧИЛГЭЭ

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монголын анхны төрт улс Хүннү гүрний 2229 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн халуун мэндийг дүүргийн нийт иргэддээ чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье.
Тэртээ 1978 оны 2-р сарын 22-ны өдөр Нүүрэнтэйн хөндийн нүүрсний ордыг нээж шавыг тавьснаас хойш Багануурын уурхай Багануур хот бий болсон түүхтэй.
Багануурын их уурхайн бүтээн байгуулалтад гар бие оролцох гэсэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн олон арван залуус эх орны өнцөг булан бүрээс илгээлт өвөртлөн ирж байсан нь өдгөөгийн Багануур хотын анхдагчид билээ.
Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэгцээг тасралтгүй найдвартай хангасаар ирсэн манай уурхайн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмэр их. Ялангуяа уурхайг даган сүндэрлэсэн Багануур хотын өнгө зүс, хөгжил дэвшил уурхайчид бидний ажил үйлсээс шууд хамааралтай байдгийг ойлгон хичээн ажилладаг.
Өнөөдөр Багануур ХК нь төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 хувь , Монгол Улсын эрчим хүчний нүүрсний нийт хэрэгцээний 60 хувийг хангадаг нь тус компанийн ажлын цар хүрээ, үүрэг хариуцлага ямар түвшинд оршдогийг харуулж байгаа юм. Багануурын ажилтай иргэдийн 12,3 хувь, Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 78 хувийг дангаараа үйлдвэрлэдэг Багануур ХК энэ хотын иргэдийн бахархал мөн.
Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан үе үеийн уурхайчиддаа, тэдний гэр бүлд болон дүүргийн хамтран ажиллагч, харилцагч байгууллагууддаа талархаж явдгаа хувиасаа болон нийт уурхайчдынхаа нэрийн өмнөөс илэрхийлье. Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.
Алтан уурхайн ач буян үргэлж та биднийг ивээх болтугай.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.НОМИНЧУЛУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)