ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ

“Багануур” ХК нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2 дахь заалтыг хэрэгжүүлж, компанийн ХАБЭА-н удирдлагын тогтолцоог шинэчлэх, боловсронгуй болгох зорилгоор “Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-ны MNS OHSAS 18001:2012 стандартыг 2017 оноос нэвтрүүлж байна. Энэ ажлын хүрээнд компанийн ХАБЭА-н бодлогыг шинэчлэн боловсруулж, ажилтнуудын үүрэг, хариуцлагыг тодорхойлон, удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоог хангуулж, бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, гүйцэтгэлийг хянан ажиллаж байна.

ХАБЭА-н холбогдолтой баримт бичгийг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн “ХАБЭА-н үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хэмжилт мониторинг хийх журам”, “Гэрээт ажил гүйцэтгэгчийн мөрдөх ХАБЭА-н журам”, “ХАБЭА-н хяналтын журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулан, мөрдөлтөнд нь хяналт тавин ажиллаж байна.

Мөн “ХАБЭА-н талаар ажилтнуудын хүлээх үүргийн журам”, “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн олголт ба ашиглалтын журам”, “Хязгаарлагдмал орчинд аюулгүй ажиллах журам”-уудыг шинэчлэн боловсруулаа.

ХАБЭА-н үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хэмжилт мониторинг хийх журмын хүрээнд компанийн үндсэн 9 хэсгийн нийт 963 ажилтан, 135 ажлын байр, 59 ахуйн байрыг хамруулж гүйцэтгэлийн хэмжилт мониторинг хийж нэгдсэн үнэлгээг нэгтгэн дүгнэхэд нийт үнэлгээ 15 онооноос 12.4 оноо авч 82.8%-тай, эрсдэлийн түвшин “БАГА”, цаашид сайжруулах шаардлагатай гэж дүгнэгдсэн.

OHSAS 18001:2007 гэрчилгээ ISO 45001:2018 стандарт батлагдсанаас хойш 3 жилийн дараа буюу 2021 оны 3-р сарын 12-ноос эхлэн хүчингүй болохтой холбогдуулан ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэхээр судлах, танилцуулах сургалтанд хамрагдах, OHSAS 18001 болон ISO 45001 стандартын зөрүүг тодорхойлж, шинээр бий болсон шаардлагуудыг судлах, шаардлагатай чадамж, мэдлэгийг тодорхойлох, баталгаажуулалт хийлгэсэн байгууллагатай хамтран ажиллах, туслалцаа авах зэрэгт бэлтгэл ажлаа хангаад байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)