Хятад хэтэрхий томорч, Орос огцом хүчирхэгжинэ

Монгол орон. “Хадны завсар хавчуулаастай халиуны зулзага хөөрхий” бишээ цодгор зулзага. Хоёр томоосоо хожоо гаргаж чадах л хэрэгтэй. Энэ өдрүүдэд Монгол, Хятадын харилцааны үйл явдал их өрнөж байна. Хятадын тал “хөрш орон хөгжиж байж манайх хөгжинө...” гэдэг үгээ давтан хэллээ. Өнөөгийн дэлхийн байдал, хөгжлийн ерөнхий төлвийн суурь дэвсгэр дээр би олон улсын харилцааны тоймоо танд танилцуулж байх болно. Одоо дэлхийд юу анхаарал татаж буйг товч мэдэж эргэцүүлээрэй. Бид түргэн хувьсан өөрчлөгдөж буй гайхамшигт цаг үед аж төрөн буй. Тэр нь тухайн улс орны тухайг мөчид ашиглаж болох бололцоо, далим ч бий. Аливаа улс оронд язгуур эрх ашиг гэж бий. Монгол Улс, БНХАУ, ОХУ хоёр талын, гурван талын харилцаанд тэр эрх ашиг чухал.

 

Дэлхийн хөгжлийн төв Хойд Америкаас одоо Ази тив, Зүүн хойд Азид шилжиж байна. Азтай Монгол улс Азийн энэ бүсэд хамаарна. Хөгжлийн төв нь БНХАУ тэгээд Япон, хоёр Солонгос, Оросын Алс Дорнод, Монгол гээд... Энд эдийн засгийн хөгжил, харилцааны сайхан ирээдүй байна.

 

Зам тээвэр гэхэд л дэлхийн аль ч том далай нээлттэй. Номхон дөлгөөн далай, Атлантын далай, Энэтхэгийн далай...цэнхэр зам зурайж байна. Хуурай зам Өрнөд Европоос галт тэрэг, автомашин хөндлөн гулд давхиж болно. Хөгжлийн туршлага БНХАУ, Япон, БНСУ, ОХУ-ын Алс Дорнодын хязгаар. Зүүн хойд Азийн бүс нутгийн байгалийн бялагт дэлхий даяараа шунаж байна. Манай гарагийн ирээдүй, олон улсын харилцааны төлөвт Монголчууд бид гарч байгаа, гарах бололцоог л овжин ашиглах чухал нь хэнд ч ойлгомжтой. БНХАУ, ОХУ одоо найзууд л байна. Энэ хоёр том гүрэн сайдах, муудах нь амархан. Үүрд тэврэлдсэн найзууд байхгүй байх аа. Энэ өдрүүдэд ч Хятад-Оросын харилцаанд эгзэгтэй зүйл яригдаж л байна.

 

Орос, Хятад гүрнүүд Ази, Зүүн хойд Ази дахь нөлөөгөө булаацалдах төлөв бий. Энэ хоёр томын дээд, доод түвшний яриа хэлэлцээ, ил далд бодлого үйл ажиллагаанд Монгол хавчуулаастай байгаа нь үнэн, ойлгомжтой. Харин бид түүний аясыг судлаж мэдэх, ухаалаг, тэгэхдээ хүлээцтэй бодлого, үйл ажиллагаа өрнүүлэх нь чухлаас чухал.

 

 

 

БНХАУ, түүний тэргүүн зэргийн удирдагч Си Жиньпиний бодлого, үйл ажиллагаа бүхэлдээ дэлхий дахин руу хандах болсон. “Нэг бүс, Нэг зам”, “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” хэмээн томьёолоод, урагш ахиж байна. Хятад бол асар том зах зээл, худалдан авах чадвар машид өндөр. Түүнийг Монголын төр засагч, түмэн олон ч чадварлаг ашиглах, хамтрах хэрэгтэй юм. Хуучин сэтгэлгээгээр хандах, хардаж сэрдэх биш, шинэлэг байдлаар, ирээдүйн байдал, судалгааны үндсэн дээр ажиллах нь чухал. БНХАУ дэлхий рүү өөрийн нээлттэй, асар багтаамжтай хаалгаа дэлгээд байна. Харин энэ коронавирус маш том саад тотгор болж байна.

Ер нь энэ өвчин нөгөө даяаршил гэдгийг бараг дампууруулав. Одоо БНХАУ худалдаагаараа, эдийн засгийн хөгжлийн хурдацаар дэлхийд нэгдүгээрт, эдийн засгийн потенциалаар хоёдугаарт орчихоод байна. Тэгэхээр дэлхийн хоёр дахь топ эдийн засаг гэсэн үг. Зөвхөн эдийн засаг худалдаагаар ч биш дэлхийн шинэ дэг журам бий болгоход анхаарах боллоо. Эдгээр нь сүүлийн үеийн олон улс харилцааны үйл явцад илэрсээр. Энэ удаагийн цар тахал их төвөг учрууллаа, хойшид тэр хэрхэх нь тодорхойгүй.

 

БНХАУ, ОХУ хоёр стратегийн түншлэлийн зиндааны харилцаатай. Энэ бол аюулгүй байдлын хамтын ажиллагаа гэсэн ойлголт юм. Аюулгүй байдлын хамтын ажиллагаа гэдэг нь цэрэг, зэвсгийн тал руу хэлтийдэг талтай. Хятад улс гадаад улс оруудыг их судалдаг. Түүндээ түшиглэсэн бодлого эрхлэхийг чармайдаг. Монгол Улсын байдал, төр засгийн бодлого үйл ажиллагаа, хүмүүсийн санаа бодолд нухацтай судалгаа хийж л байгаа.

ОХУ цэрэг зэвсгийн талаар огцом хүчирхэгжиж байна. Түүний далим, анхаарал нь Украин, Беларус юм. Одоо эдгээр улсын хил орчим, цэрэг зэвсэг сэтгэл түгшээж байна гэж ойр хавийнхан нь ярьцгааж, сэтгүүлчид тэр зүг дурангаа чиглүүлж байна. Үнэн хэрэгтээ НАТО алгуурхан ч гэлээ, янз бүрийн далим ашиглан ОХУ-ыг бүсэлсээр байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин угаасаа хүчний байгууллагын хүн. Дайсан найз хоёроо маш сайн ялгадаг. Владимир Путин гэдэг энэ эр ОХУ гэдэг том гүрний нэгэн ёсны “хаан" маягтай. Өнөө үе түүнд олон шалгуур тавьж байна. Тухайлбал, Украин, Беларус, өрнөдийн хориг, коронавирус. Тэр шийдвэртэй, эрс шийдэмгий бодлого боловсруулж магадгүй. В.Путин дэлхийн том орны удирдагч дотроос хурдан сэтгэдгээрээ онцлогтой. Монголчууд хоёр их хөршөөсөө БНХАУ ОХУ-аас санаа авах, суралцах шийдэл алхам тутамд л гардаг. Өнөөдөр сайн харцгаах, ухаалаг, ул суурьтай бодлого Монгол Улсын аль ч шатанд аргагүй хэрэгтэй байна.

Тоймч Б.Дашзэвэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2020-09-20

    Тийм ээ. Бид өмхий хужаа биднийг иднэ гэсээр сууж байтал наад хятад улам томроод байдаг. Бидэнд 2 том зах зээл байгаа юм л даа Ухаалаг, оновчтой хурдтай ажил хэрэгч бодлого бариад үйлдвэрлэлээ хөгжүүлж зөв сэтгэж чадвал бид энэ урд хойд 2 зах зээлээс амархан өндийх болов уу гэж бодно.