Энэ онд ахмадуудад амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт
- 2020-09-22
- Топ сэдэв
- 0
Манай орны ахмад настнуудад зориулсан нийгмийн халамжийн болон хамгааллын үйлчилгээ олон төрөлтэйд тооцогддог. Монгол Улсад нийгмийн халамж болон нийгмийн даатгалын сангаас ахмадуудад чиглэсэн 16 үйлчилгээ хэрэгжиж байна. Тухайлбал, “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа 65-аас дээш насны ахмад настнуудад олгодог.
Түүнчлэн ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмж ирсэн. Үүнээс гадна Ахмад настан жилдээ нэг удаа амралт, сувилалд амарсан тохиолдолд амралтад 7 хоног, сувилалд 10 хүртэл хоногийн үнийн хөнгөлөлтийг нийгмийн халамжийн сангаас тооцож олгодог.
Ахмад настан амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах хөнгөлөлттэй үнийн эрхийн бичгийг харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /ХХҮХ/-ээс авах бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Тухайн амралт, сувиллын дансанд мөнгө тушаасан баримт
- Хувийн өргөдөл
Эрхэм уншигч танд 2020 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтыг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)