Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Билэггүмбэрэл Говийн бүсийн аймгуудын удирдлагуудын уулзалтанд оролцлоо

Наймдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллан, говийн бүсийн аймгуудын удирдлагуудын уулзалтыг зохион байгууллаа.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон холбогдох албаны хүмүүс багтсан байна.

Тус уулзалтанд аймгийн ОБГазрын орлогч дарга, хошууч А.Батболд, ХХААГазрын дарга Н.Даваахүү, аймгийн ЗДТГазрын ХОХБТХэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Батцэцэг нарын албаны хүмүүс Говьсүмбэр аймгаас оролцлоо.

Монгол Улсын Засгийн Газрын төлөөлөл болон тус уулзалтанд оролцогсдод Говьсүмбэр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Билэггүмбэрэл аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулж, өвс тэжээлийн нөөц, отор нүүдэл болон тулгамдсан асуудлуудаа танилцууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)