Аймгийн засаг дарга Г.Батсуурь ОХУлсын элчин сайд И.К.Азизовтой уулзалт хийлээ

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь Оросын Холбооны Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичтай дөрөвдүгээр сарын 15-ны уулзлаа.
Уулзалтанд Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа С.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, Агаарын цэргийн атташе Анисов Павел Григорьевич нар оролцов.
Тус уулзалтаар Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагаа, эв нэгдэл, найрсаг харилцааны тод илэрхийлэл болсон Говьсүмбэр аймаг дахь “Орос цэрэг”-ийн алдар цогцолборын бүтээн байгуулалт, тохижилтын ажил болон цаашид уг цогцолборыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх талаар санал солилцож хамтран ажиллах чиглэлийг тодотгон ярилцлаа.
Уг цогцолборыг 2017 оноос хойш аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, ААНэгж байгууллагуудын дэмжлэгээр үе шаттай сэргээн засварлаж тохижилтын ажлын гүйцэтгэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)