Аймгийн алдарт уяач, аймгийн аварга малчин Дашравдангийн Отгонсүрэн 100000 төгрөг, 5 хонь хандивлалаа

Дэлхий нийтийг хамарч хүн төрөлхтний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй шинэ төрлийн коронавирус /COVID 19/ халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын Онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжиж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5-р багийн малчин Аймгийн алдарт уяач, Аймгийн аварга малчин Дашравдангийн Отгонсүрэнгийн гэр бүл аймгийн Онцгой комисст нэг зуун мянган /100.000/ төгрөг, 5 хонь хандивлалаа.
Өнөөдөр /2020.03.20/ Сүмбэр сумын 5-р багийн малчин Д.Отгонсүрэн аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Онцгой комиссын орлогч дарга Ш.Билэггүмбэрэлд хандивын мөнгийг гардуулж аймгийн Онцгой комисст таван хонь хандивлаж буйгаа илэрхийлэв.
Боржигин нутгийн удам залгасан эрхэм малчин таны буянт мал сүрэг нь бум, түмээр үржин өсөж унаган хүлгүүд нь улс, бүсийн наадамд айраг, түрүүнд хурдалж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)