Говьсүмбэр аймгийн спортын холбоод зургаан зуун тавин мянган төгрөг хандивлалаа

Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын Онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжиж Говьсүмбэр аймгийн спортын арван гурван холбооноос зургаан зуун тавин мянган /650,000/ төгрөг хандивлалаа.
Говьсүмбэр аймгийн арван гурван холбоодын төлөөлөл аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Г.Батсуурьт хандивыг гардуулан өглөө.
Аймаг орон нутагтаа биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд үнэтнй хувь нэмэр оруулж буй спорт холбоодын удирдлага, гишүүд, тамирчдад өндөр амжилтыг хүсье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)