“Мөнгөн үдэш-2020” аймгийн төв шинэ жил боллоо
- 2019-12-31
- Сурталчилгаа
- 0
“Мөнгөн үдэш-2020” аймгийн төв шинэ жил боллоо. Цэнгүүнийг нээж аймгийн засаг дарга Г.Батсуурь үг хэлж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам мэндчилгээ дэвшүүлж, циркийн үзүүлбэр, Боржигин чуулгын уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжээс бэлэг барилаа.
Улс ороныхоо хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтын төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан 3 иргэнийг төрийн дээд одон медаль алтан гадас одонгоор, хөдөлмөрийн хүндэт медалиар 7 иргэн, цэргийн гавъяаны улаан тугын одонгоор 1 иргэн, цэргийн гавъяаны одонгоор 1 иргэн, цэргийн хүндэт медаль 1 иргэн, говьсүмбэрийн төлөө медалиар 14 иргэн, аймгийн засаг даргын жуух бичгээр 17 иргэн болон бусад салбарын шангалуудаар шагнагдлаа.
Говьсүмбэрчүүдийнхээ дундаас 2019 онд ажил үйлс, амжилтаараа онцгой байсан “Буянжаргалын Эрдэнэбаяр, Өвгөний Ширмэнхуяг, Даваагийн Цогбат, Должинсүрэнгийн Отгонцагаан, Галбадрахын Харуулбаатар, Түмэнбаярын Дашбаяр, Даваасүрэнгийн Өлзийтогтох, Тойвын Батсэрээтэр, Сугарсүрэнгийн Гантулга нар оны онцлох хүнээр, П.Энх-оюун даргатай татварын хэлтэс, А.Азбаяр даргатай бзөбцтс төхк-ний Говьсүмбэр салбар, Л.Насанжаргал даргатай ахмадын хорооны хамт олон оны онцлох байгууллагаар шалгарлаа.
Сэтгэгдэл (0)