АМГТГ-аас АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор "Би Ди Өү Интернэйшнл" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
- 2020-03-15
- Сурталчилгаа
- 0
Өнөөдөр АМГТГ-ын дарга Х. Хэрлэн нь АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Би Ди Өү Интернернэйшнл” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг ашиглан үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ. Дэлхийн бусад импортлогч улсуудын хувьд ч гэсэн Эрсдлийн сан /Hedge Fund/ үүсгэн газрын тосны бүтээгдэхүүний бирж дээр санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашинлан арилжаалах буюу урт болон богино хугацааны гэрээ хийж, үнэ болон нийлүүлтээ тогтмол хэмжээнд барьдаг байна. Манай улсын хувьд эрсдлийн сан байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн боловч дэлхийн зах зээл дээр арилжаа хийх туршлагагүй, хөрөнгө оруулагч ховор бөгөөд Засгийн газраас батлан даалт гаргах боломжгүй зэргээс хамааран энэ тогтолцоо өнөөдрийн байдлаар бүрэн нэвтрээгүй байна. Иймд “Би Ди Өү Интернернэйшнл” ХХК -ны дэлхийн зах зээл дээр санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжаа хийдэг хөрөнгө оруулагчтай хамтран эрсдлийн хуримтлалыг үүсгэх боломжтой байгаа зэргийг харгалзан тодорхой хугацаанд АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах зорилго чиглэл бүхий гэрээг ийнхүү байгуулж байна.
АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь дараах ач холбогдолтой. Үүнд:
1. Ард иргэдийн нийтлэг хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь нийт эдтийн засагт эерэг уур амьсгал бүрүүдэх бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох үндсэн ач холбогдолтой билээ
2. Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлтэй уялдуулан импортын шатахууны үнийг тогтворжуулах механизмыг нэвтрүүлнэ
3. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна” гэсэн нь хэрэгжих боломжтой болж байна Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс аливаа санхүүжилт шаардагдахгүй бөгөөд түлш, шатахууны импортлогч компаниудын гадаад улстай хийсэн аливаа гэрээ хэлцэлд өөрчлөлт орохгүй юм.
Сэтгэгдэл (0)