Эрдэс баялгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа
- 2020-02-09
- Сурталчилгаа
- 0
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Эрдэс баялгийн салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээв. Төрийн дээд одон медаль гардуулах ёслол өнөөдөр УУХҮЯ-ны Хүндэтгэлийн танхимд болж, шагналыг УУХҮ-ийн дэд сайд Д. Загджав гардуулан өгөв.
АЛТАН ГАДАС ОДОНГООР
УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн хэлтсийн шинжээч Даваасамбуугийн Отгонбаяр
Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Цэндийн Эрдэнэбаяр
Газрын тосны салбарын ахмад ажилтан Лувсанпүрэвийн Оюунгэрэл
Шивээ-Овоо нүүрсний уурхайн ахмад жолооч Лхүндэвийн Лхагважав нарыг шагналаа.
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
УУХҮЯ-ны Геологийн хэлтсийн мэргэжилтэн Батбаярын Цацрал
Чойрын хайлуур жоншны экспедицийн ахмад ажилтан Батмөнхийн Бямбасүрэн
АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн дарга Намсрайн Мөнхбилэг нарыг шагналаа.
Сэтгэгдэл (0)