Газрын тос, Уул уурхайн чиглэлээр гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах уралдаант шалгаруулалтад оролцогчдыг сонгон шалгаруулах зар

Газрын тос, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр дотоодын болон гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийг уралдаант шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж, гадаадын их дээд сургуульд бакалавр, магистр зэргийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгоно.

Сонгон шалгаруулалтыг Засгийн Газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын  хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр зохион байгуулна.

  • Бүртгэл: 2020 оны  5 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд
  •  Шалгаруулалт: 2020  оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт эхэлнэ.

2020 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэгт хамрагдах сонирхолтой дотоодын болон гадаадын их дээд сургуульд суралцагчид бүртгүүлэхээр ирэхдээ доорх бичиг баримтыг бүрдүүлж ирнэ:

  • Газрын тос, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж байгааг болон голч дүнг гэрчлэх сургуулийн тодорхойлолт /голч дүн 3.0-с дээш байх/,
  • Боловсролын гэрчилгээний хуулбарууд  /Эх хувийг хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх /Эх хувийг хуулбарын хамт/
  • Сонгон шалгаруулалтанд орох хүсэлт /өргөдөл/
  • Оюутны үнэмлэх  эсвэл батламж /Эх хувийг хуулбарын хамт/
  • Нэг хувь цээж зураг

Гадаадад бакалавр, магистрт суралцах сонгон шалгаруулалтад оролцох иргэд дээрх бичиг баримтууд дээр нэмж:

  • Газрын тосны салбарын болон суралцах чиглэл, мэргэжлийнхээ талаар англи хэл дээр өөрийн бичсэн 1500-2000 үгтэй эссэ

Гадаадад магистрт суралцах иргэд дээрхи баримт бичгүүд дээр нэмж:

  • Бакалаврын диплом / Газрын тос, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн/
  • Суралцахаар сонгосон улсынхаа сургалтын стандартыг хангах хэмжээнд гадаад хэлийг эзэмшсэнийг нотлох баримт бичиг
  • Нийгмийн даатгалын дэвтэр /сүүлийн 2 жил баталгаажсан байх/
  • Ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт
  • Оршин суугаа газрын баг, хорооны засаг даргын тодорхойлолт

Харилцах утас:  263963 /АМГТГ/

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:  Legalinfo.mn, Засгийн газрын 2013 оны 291 дүгээр тогтоолын хавсралт журамтай танилцана уу.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)