Ховд аймгийн амаржих газарт өнөөдөр 3 ихэр хүүхэд мэндэлжээ

Ховд аймгийн амаржих газарт өнөөдөр ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД мэндэлжээ.

Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн 1-17 тоотод амьдардаг Баасандоржийн Оюунгэрэл хоёр хүү, нэг охин төрүүлжээ. Тэрбээр одоо 30 настай. 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байжээ. Ийнхүү гурван ихэр төрүүлснээр зургаан хүүхдийн ээж болж байна.

Эхний хүү өглөө 09:09 цагт нэг кг 830 гр, хоёр дахь хүү нь 09:11 цагт хоёр кг 110 гр, харин охин нь 09:13 цагт нэг кг 850 гр төржээ.

Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, Нярайн эмч Ц.Солонго нараар ахлуулсан баг эх барьжээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэж Ховд аймгийн Амаржих газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (100.1.110.38)

    2021-02-18

    Уучлаарай, 2кг гэдгийг нь анзаараагүй өнгөрсөн байна. Тийм байлгүй дээ. Баяр хүргэж байна.

  • Зочин (100.1.110.38)

    2021-02-18

    Ойлгоход тун хэцүү юм бичсэн байна. 2 дахь хүү нь 110 г гэнэ үү? Эхрүүд хэвийн сайн гэсэн нь сайхан мэдээ, болов ч 110 г үнэн бол юу байж таарах вэ?