Нүүрсний экспорт 3,893.5 мянган тоннд хүрч, өмнөх оны үеэс 42.9 хувиар өсжээ
- 2021-02-27
- Эдийн засаг
- 0
Он гарснаас хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хэвийн, тогтвортой үргэлжилжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 19-нд Монголбанкны худалдан авсан үнэт металл 1,518.3 кг-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 64.1 хувиар буурсан байна.
Зэсийн баяжмалын экспорт 194.4 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.6 мянган тонноор нэмэгдсэн байна. Нүүрсний экспорт 3,893.5 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 42.9 хувиар өсжээ.
Сэтгэгдэл (0)