Дундговь аймагт 341 хүн алга болж, 99 хүнийг олж, үлдсэн 242 хүнийг хайж байна

МАЛД ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН МАЛЧДЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. 

Цаг агаарын гамшигт үзэгдэл төвөөр 22:00 хүртэл үргэжлэх төлөвтэй тухай, шөнөдөө төв болон зүүн хэсгээр үргэлжлэн шуурах талаар аймгийн УЦУОШТ-өөс мэдээлсэн. 

Одоо ч салхины хүч намдахгүй малд яваад сураггүй болсон дуудлага Дундговь аймгийн Онцгой комисс, ОБГ, сумдын Онцгой комиссд ирсээр байна.

Эрэн хайх, аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулан эрлийн баг ажиллаж байгаа бөгөөд нийт 273 дуудлагаар 341 хүн алга болсон тухай мэдээллийг хүлээн аваад байна. 

Дундговь аймгийн хэмжээнд нийт 56 техник хэрэгсэлтэй 192 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж 23:00 цагийн байдлаар 99 хүнийг олоод байна.

Нөхцөл байдал амаргүй байна, малдаа яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Дундговь аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)