ЭМЯ: Коронавируст халдварын 1643 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яам, УОК-оос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 9000 гаруй хүн шинжилгээ хийхэд 1643 хүнээс халдвар илэрчээ. 

Монгол улсад бүртгэгдсэн халдварын тоо нийт  128 454 болж нэмэгдэв. Түүнчлэн таван тохиолдол зөөвөрлөгдсөн байна. 

Бүртгэгдсэн тохиолдлын 915 нь Улаанбаатар хотод, 723  нь орон нутагт батлагдсан байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 39-80 насны 10 хүн энджээ. Мөн хугацаанд 2572 хүн эдгэрчээ.

Халдварын улмаас одоогоор 14 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай