ЭМЯ: Коронавируст халдварын 1998 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яам, УОК-оос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 9517 хүнд шинжилгээ хийхэд, 1998 хүнээс халдвар илэрчээ. 

Монгол улсад бүртгэгдсэн халдварын тоо нийт 130 452 болж нэмэгдэв. 

Шинээр илэрсэн 1998 тохиолдол бүгд дотоодын халдвар юм. Бүртгэгдсэн тохиолдлын 1139 нь Улаанбаатар хотод, 859 нь орон нутагт батлагдсан байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 20-80 насны долоон хүн энджээ. Мөн хугацаанд 2582 хүн эдгэрчээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай