ЭМЯ: Коронавируст халдварын 2308 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-наас "Ковид-19" халдварын тухай цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулж байна /2021.07.09/

Сүүлийн 24 цагийн хугацаанд 12539 хүнд шинжилгээ хийхэд, 2308 хүнээс халдвар илэрчээ. 

Монгол улсад бүртгэгдсэн халдварын тоо нийт 134 270 болж нэмэгдэв. 

Шинээр илэрсэн халдварын 2307 дотоодын нь халдвар юм. Эмнэлгээс шалтгаалах халдвар нэг гарчээ. Бүртгэгдсэн тохиолдлын 1367 нь Улаанбаатар хотод, 940 нь орон нутагт батлагдсан байна. 30-34 насныханд хамгийн өндөр өвчлөл бүртгэгдсэн байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 60-80 насны таван хүн энджээ. 

Мөн хугацаанд 2673 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 96 513 боллоо.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай