Уулын өвөрт байсан нуур сэтэрч бодитоор байгалийн гамшиг нүүрлэжээ
- 2021-08-02
- Орон нутаг
- 0
Увс аймгийн группт оруулсан сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд хүргэж байна.
Хархираан уулс дундах Шар нуур, Хөх нуур хоёр нийлж их усан галав ёүлэх талаар таагүй мэдээлэл ойрын өдрүүдэд чих дэлсэж, хүн бүр дотроо айдастай байгаа билээ.
Тэгвэл 2021.07.28-ны өдөр Өмнөговь сумтай хөрш Цаст Цамбагарав хайрханы өвөр, ойн сан бүхий Эрдэнэбүрэн сумын нутагт аймшигтай байгалийн үзэгдэл болжээ.
Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарал, их усан борооноос үүдэлтэй уулын өвөрт байсан нуур сэтэрч бодитоор гамшиг нүүрлэсэн нь энэ.
Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарал, их усан борооноос үүдэлтэй уулын өвөрт байсан нуур сэтэрч бодитоор гамшиг нүүрлэсэн нь энэ.
Эх сурвалжийн дурьдсанаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг дэвсгэр, Цамбагарав уулын өвөрт орших 7 ногоон нуураас эх авдаг Хусны гол мөнх цасны хайлалт, аадар борооны улмаас 2021 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 200-300 метрийн өргөнтэй үерлэн нүүж, урьдчилсан байдлаар 10 гаруй га ой мод сүйдэж, тус багийн айл өрхүүд зусландаа гардаг гол замын Хад үзүүрийн гүүр, малчдын 15 өвөлжөө, хаваржаа зэрэг урсаж үгүй болж байгалийн давагдашгүй үзэгдэл 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Азаар өвөлжөө хаваржааны газар байсан тулдаа хүн малын эрсдэл гараагүй байна.
Эндээс харахад манай аймгийн ард иргэд, малчид, мэргэжлийн алба хаагчид болон орон нутгийн удирдлагууд нутаг усандаа эрсдэлийн үнэлгээ хийж, болзошгүй аюул осол байгалийн онц аюултай үзэгдэлд анхаарч байхгүй бол юмыг яаж мэдхэв сэрэмж илүүдэхгүй болжээ.
БАЙГАЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ҮЕР УСНЫ ЗАМ ДАГУУД БУУЖ ХОНОГЛОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА!!!
Увс аймгийн группт Батсайхан Доржоо гэдэг хүний оруулсан зураг мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
Сэтгэгдэл (0)