Баян-Өлгий аймаг өнөөдрөөс 10 хоногийн хөл хорио тогтооно

Баян-Өлгий аймгийн хэмжээнд коронавируст халдвар /ковид-19/-ын тохиолдлын тархалт улсын дунджаас өндөр, мөн мэргэжлийн байгууллагуудын салбар дундын багийн хийсэн 5 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын дунд тархах халдварын эрсдэл “Маш өндөр эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн байна.

Иймд тус аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 06.00 цагаас эхлэн 8 дугаар сарын 24-ний өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр зогсоож, нийслэл болон бусад аймгаас ирэх хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэжээ гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)