Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгалаа
- 2021-08-25
- Видео
- 0
Өнөөдрийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, эсэх танилцуулгыг хийхээр хэлэлцэх асуудлын дараалалд багтсан. Гэхдээ Шадар сайд С.Амарсайхан хөдөө орон нутагт ажиллаж байгаа учраас түүний оронд Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулгыг хийжээ. Ингээд Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгаснаар улс даяар улбар шар түвшинд ажиллаж, амьдрах юм. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар 14.00 цагт мэдээлэл хийж байна.
Сэтгэгдэл (0)