Элсэлтийн ерөнхий шалгалтад долоон сурагч 800 оноо авчээ
- 2021-08-26
- Орон нутаг
- 0
Элсэлтийн ерөнхий шалгалтад Баянхонгор аймгаас нийт 10 хичээлээр 852 сурагч давхардсан тоогоор 1820 шалгалт өгч оролцжээ.
2021 оны ЭЕШ-ын урьдчилсан дүнгээр Баянхонгор аймаг улсын хэмжээнд зургадугаар байрт орж сургалт, сурлагын чанар, үр дүнгээ ахиулаад байна.
Мөн 2021 оны ЭЕШ-ын дээд буюу 800 оноог долоон сурагч авсан амжилтыг үзүүлэв.
Монгол хэлний хичээлээр Лаборатори “Номундалай” цогцолбор сургуулийн сурагч Өсөхбаярын Норжинсүрэн, Ерөнхий боловсролын “Номгон” сургуулийн сурагч Бүжидмаагийн Номин-Эрдэнэ, Лаборатори “Номундалай” цогцолбор сургуулийн сурагч Ганбатын Минжинсор, Лаборатори “Номундалай” цогцолбор сургуулийн сурагч Чүлтэмсүрэнгийн Норжинлхам, Орос хэлний хичээлээр Ерөнхий боловсролын "Эрдэнэмандал" сургуулийн сурагч Баянмөнхийн Дуламханд, Нийгмийн хичээлээр Лаборатори “Номундалай” цогцолбор сургуулийн сурагч Жамбалнямын Энхзул, Ерөнхий боловсролын "Номгон" сургуулийн сурагч Энхтүвшингийн Энхмаа нар тус тус 800 оноо авсан байна.
Сэтгэгдэл (0)