Сэрэмжлүүлэг: Насанд хүрээгүй хүүхэд автомашин жолоодож, ноцтой осол гаргажээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт насанд хүрээгүй хүүхэд автомашин жолоодож, ноцтой осол гаргажээ. Тодруулбал, Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим "Мазда" маркийн автомашиныг 14 настай "Б" нь жолоодож 15 настай "О", 14 настай "Т", 13 настай "Б" нар зорчиж явжээ. Улмаар зам тээврийн осол гаргаж, уг автомашиныг жолоодож явсан 14 настай "Б" гэмтжээ. 

сонин mn

Иймд эцэг эх, асран хамгаалагчид зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох эрсдэлийн талаар анхааруулж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтэс 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)