Команд штабын сургууль 90,8 хувьтай дүгнэгдлээ

Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед орон нутгийн удирдлагууд шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн нөөцийг тодорхойлох, бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит байдалтай уялдуулан тодотгох зорилготой гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургууль Өвөрхангай аймагт амжилттай явагдаж дууслаа.

Тус сургуулийг удирдан явуулсан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана сургуулийг 90,8 хувьтай дүгнэсэн юм.

Түүнчлэн цаашид сум, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ослын үеийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх сургалт, дадлагыг төлөвлөн зохион байгуулах чиглэл өглөө.

Энэ удаагийн  “Команд штаб”-ын сургуульд цар тахлын нөхцөл байдлын улмаас аймгийн бүх шатны Засаг дарга, алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний 95 хувь нь цахимаар хамрагдсанаараа онцлог байлаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)