Баянхонгор аймгийн Өлзийт суманд шинэ сум төсөл амжилттай хэрэгжлээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Баянхонгор аймгийн Өлзийт суманд 2020-2021 онд хэрэгжсэн “Сумын төвийн шинэчлэл” төслийн нээлтэд оролцов.

Нээлтийн арга хэмжээнд Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, Өлзийт сумын удирдлага, ард иргэд оролцлоо.

Улсын төсвийн 4 тэрбум төгрөгийн өртгөөр 2020-2021 оны хугацаанд тус суманд хэрэгжсэн иргэдийн оролцоотой “Сумын төвийн шинэчлэл “төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бурхан хясаат” ХХК энэ хугацаанд ажиллав.

Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд дараах Баянхонгор аймгийн Өлзийт суманд

1.Усан сан: 60м3-ын хүчин чадал бүхий цэвэр усны банк,

2. 10х12м хэмжээтэй тоосгон барилга,

3. Цэвэрлэх байгууламж - хоногт 50м3 хүчин чадал бүхий 3,6м х 11,4 хэмжээтэй ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн төмөр бетон танк, сендвичэн барилга,

4. Гадна дулаан хангамж- 865 урт метр сувагт ф32 бүхий 150 мм голчтой 1730 метр ган хоолой

5. Гадна ус хангамж - Дулааны сувагт ф32 бүхий 100мм голч той 888 метр урт цайрдсан ган хоолой

6. Ариутгах татуурга: ф160-250мм голч бүхий 2158,4 метр урт хуванцар хоолой

7. Гадна цахилгаан: 55 метр урт АВБбШнг хүчний кабел, нийт 900 метр урт СИП кабель

8. Ариун цэврийн өрөөний засвар: нийт 57,1 кв талбай бүхий одоо байгаа сургууль цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн өрөөнүүдийн засвар

9. Тохижилт, ногоон байгууламж: нийт 0,9 га талбайн мод бут зүлэг, явган зам, талбай, тоглоомын талбай, хайс хашаа, сүүдрэвч гэрэлтүүлэг,

10. Авто зам: 0,8 км-ийн урттай, 6 метрийн өргөнтэй асфальт зам тус тус хийгдэж улсын комисс хүлээж авснаар өнөөдөр ийнхүү албан ёсоор нээлээ.

Уг төсөл Өлзийт суманд д хэрэгжсэнээрээ сургууль, цэцэрлэг дотуур байр болон бусад төрийн үйлчилгээний байгууллагууд дэд бүтэцтэй холбогдсоны зэрэгцээ гэр хорооллын 14 өрх бүрэн дэд бүтэцтэй болж, 8 өрх дулаантай холбогдоод байна.

Төвлөрлийг сааруулах, иргэдийг байгаа орчиндоо тохь тухтай амьдрах нөхцөлөөр хангах зорилготой уг төсөл 2021-2022 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут сумдад үргэлжлэн хэрэгжиж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (197.211.58.77)

    2021-11-02

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com