Стандартын шаардлага хангахгүй сургуулийн барилгыг хүлээж авахгүй
- 2021-11-02
- Орон нутаг
- 0
УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын явцтай танилцлаа.
Баянхонгор суманд 2013 оноос ажил нь эхэлсэн 960 хүүхдийн Тавдугаар сургуулийн барилгын ажил байдалтай УИХ-ын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр нарын хамт танилцаж гүйцэтгэгч “Их наяд хөгжил” ХХК-ний компанийн удирдлага П.Дагвасүрэнгээс ажил яагаад найман жилийн хугацаанд сунжирсан талаар асууж тодруулав.
Энэхүү барилга эхэлсэн цагаасаа найман жилийг ардаа орхисон, жил бүр төсөв батлуулан авдаг ч /нийт 5,4 тэрбум/ ажил ахицтай урагшилдаггүй, тодорхой бус шалтгаанаар дуусаагүй өнөөдрийг хүрээд байгаа юм. ашиглалтад орж амжилгүй маролын элэгдэлд орсныг буруушаан ихээхэн шүүмжлэлтэй хандаж нэг сарын дотор ашиглалтад оруулах хугацаатай үүргийг гүйцэтгэгч компани удирдлага П.Даваасүрэнд өгч сарын хугацаанд захирал Ц.Мөнх-Эрдэнэ хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн тэрээр тус сургуулийн гүйцэтгэгч "Их наяд хөгжил" ХХК, Богд суманд тавигдах байсан бетонон гүүрийн тендерийг авсан компанийн ажилд хяналт шалгалт хийхийг Баянхонгор аймагт албан томилолтоор ажиллаж байсан Авилгатай тэмцэх газрын ажилтнууд болон аймгийн Ерөнхий прокурор Н.Амарсанаа, Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд нарт үүрэг болгов .
960 хүүхдийн сургуулийн барилга удааширсны улмаас Хонгор нутгийн ирээдүй болсон олон зуун хүүхдийн эрх ашиг хохирч буйг УИХ-ын дарга Г.Занданшатар, салбарын дэд сайд Г.Ганбаяр нар буруушааж сарын дотор ашиглалтад өгөөгүй тохиолдолд тус барилгын компанийн удирдлагуудад хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэдгийг хатуу анхааруулав. Эл сургуулийн барилга дуусахыг хүлээсэн хүүхдүүдийн ширээ сандал, бусад эд хогшил ч Боловсролын яамны агуулахад өнөөдрийг хүртэл хадгалагдаж буйг ч энэ үеэр боловсрол шинжлэх ухааны дэд сайд анхааруулав.
Сэтгэгдэл (0)