Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг нэр бүхий гишүүд санаачиллаа

Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Б. Пүрэвдорж, Ц.Туваан, Д.Бат-Эрдэнэ нарын хамтаар санаачиллаа.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: Монгол Улсад тэтгэвэрийн насны 423 мянган хүн байгаагийн 80% нь 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна⁉️

Дэлхийн банкны судалгаагаар өдрийн орлого нь 1.5 ам доллар хүрэхгүй тохиолдолд нэн ядуу гэсэн ангилалд ордог байна.  Энэ судалгаагаар манай тэтгэвэрийн насны ахмадуудын ихэнх нь нэн ядуу ангилалд орох нь‼️ Хэдхэн жилийн өмнө тор дүүрэн хүнс авч хүрдэг байсан мөнгө өнөөдөр тоотой хэдхэн бүтээгдэхүүн авдаг болсон. Энэ үнийн өсөлт ахмадуудад маань хамгийн их хүнд тусаж байна. 

Төр энэ асуудлыг шийдэх үүрэгтэй. 

Өндөр насны тэтгэвэр  бол ХАЛАМЖ биш‼️

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (59.153.115.197)

    2022-01-30

    Тэтгэвэрийн зөрүү арилгаж бүгдийг адилхан тэтгэвэр авдаг болгоно гэдэг ойлголт байхгүй шүү худлаа ядарсан ахмадуудаар тоглох хэрэгггүй Насаар үр бүтээлтэй олон жил ажиллаж, НДшимтгэл өндөр төлсөн хэмжээгээрээ гарсан тэтгэвэрээ тогтоолгосон хүмүүсийг улсад бараг ажиллаагүй сүүлд нь 10 жил НДшимтгэл нөхөн төлсөн хүмүүсийг адилгаж болохгүй. Зарим их хурлын гишүүд үнэндээ ард түмэнийг төлөөлөх боломжгүй болох нь тэдний ярианаас ойлгомжтой байна