Хүчтэй салхи шуурганы улмаас гэр нуржээ

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга 1 дүгээр баг “Илийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 110 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км/-т 03.14-ний өдрийн 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас малчин Г-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 03.14-ний өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Г-ын 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга 1 дүгээр баг “Өвгөн хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т 03.14-ний өдрийн 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас малчин Г, Л нарын 4 ханатай гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 18:50 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн. Тус сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Г, Ж нарын 4 ханатай 2 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Цагаан-Овоо” 4 дүгээр баг “Арцын тавхайн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 142 км, сумын төвөөс баруун хойд зүгт 7км/-т 03.14-ний өдрийн 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас малчин А-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:17 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн. Тус сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин А-ын 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)