Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3 дугаар сарын 21,22-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас улс орны хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү бодлогоо 21 аймгаар тойрч ард иргэддээ танилцуулж буй бөгөөд Казах түмний хаврын баяр Наурызыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт хүрэлцэн очоод байна. Тэрбээр Баян-Өлгий аймгийн ард иргэдтэй уулзаж, Наурызын баярын арга хэмжээнд оролцоно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)