Говьсүмбэр аймаг “near 2022”-Олон улсын форумд оролцлоо

БНСУ-ын Гёнсанбүг мужад “6 дахь аж үйлдвэрийн хөгжлийг Зүүн хойд Азийн хөдөө тосгон, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аж үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн стратегитэй уялдуулах нь” сэдвээр олон улсын форум зохион байгуулагдлаа. Форумд нийт 6 орны, 220 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Форумд Аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, үйлдвэржилтийн бодлого хариуцсан мэргэжилтэн Г.Хонгор, ХХААГазрын дарга Н.Даваахүү, Жижиг дунд, хөнгөн үйлдвэр, хоршоо, аж ахуй хариуцсан мэргэжилтэн Г.Батсүх, Мал эмнэлгийн газрын Ийлдэс судлал,шимэгч судлалын шинжээч эмч Б.Ерөөлмаа нар оролцож, санал бодлоо солилцлоо.

Энэ удаагийн форумд Монгол улсаа төлөөлж Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, Доктор Т.Насанжаргал нь “Зүүн хойд азийн 6 дахь аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар хөдөөгийн орлогыг нэмэгдүүлэх арга зам” сэдвээр илтгэлээ танилцууллаа. Форум нь Монгол, Хятад, Япон, Орос, Солонгос улсын хэл дээр шууд орчуулагдан явагдлаа хэмээн Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)