Сумдын засаг даргын тамгын газрын албан хаагчдыг чадавхжуулах сургалт боллоо
- 2022-05-11
- Орон нутаг
- 0
Аймгийн Засаг даргын 2020-2021 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрийн албан хаагчийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээний хүрээнд төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг сайжруулах, үйл ажиллагааны ололттой дутагдалтай тал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцох, сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын арга барилыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Удирдлагын акедемийн багш, доктор, дэд профессор Н.Цолмонтуяа “Харилцаа хандлага, ёс зүй”, Удирдлагын акедемийн багш Ц.Өнөржаргал “Төрийн байгууллагын бүтээмж ба инноваци” сэдвээр хичээл зааж, Аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн дарга нар болон мэргэжилтэнгүүд мэдээлэл хийж, сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас асуусан асуултанд хариулт өгч ажиллаа.
Сургалтад сумдын Засаг даргын Тамгын газрын 42 албан хаагч хамрагдаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын 12 албан хаагч сургалт зохион байгуулж оролцсон.
Сургалтын хүрээнд сум, багийн Засаг дарга нар болон сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын дунд 3 төрлөөр спортын арга хэмжээ зохион байгууллаа.
Сэтгэгдэл (0)