“Миний гэр бүл-Миний аз жаргал” арга хэмжээ боллоо

Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг Олон улсын Гэр бүлийн өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Монгол Улсад 2003 оноос эхлэн тэмдэглэх болсон бөгөөд энэ өдөр УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байсан.

Энэ жил аймгийн хэмжээнд “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг, эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэх хандлагыг иргэд, гэр бүлүүдэд уриалах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус арга хэмжээний хүрээнд сэтгэл зүйч Г.Наранбаатар “Гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа” сэдвээр сургалтыг зохион байгуулж, залуу гэр бүлд гэрлэлтийн баталгаа гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Мөн ажил, амьдралын эрхэм үйлсээрээ нутаг орондоо үлгэр жишээ болж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, үр хүүхдээ төлөв түвшин хүмүүжүүлж байгаа гэр бүлийг онцолж, ТАЛАРХАЛ гардууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (192.82.78.141)

    2022-05-16

    Юун гэр бүлийн өдөр вэ? Ядуу монгол эрс төрсөн охидоо өлгийтэй буюу нялх байхад нь хүчинддэг байхад хэрэгцээгүй өдөр зохион байгуулах юм.