ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсээс нягтлан бодогч нарт сургалт зохион байгууллаа

Говьсүмбэр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой нийт 63 байгууллагын дарга, санхүүгийн ажилтнууд болох 120 албан хаагчдад Төрийн хэмнэлтийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Татварын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх, төсвийн хэмнэлтийг эрхэмлэх, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, өнгөрсөн оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчлийг бууруулах, мэдээ мэдээллийг ил тод болгох зорилгоор аймгийн Төрийн аудитын газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Санхүүгийн хяналт дотоод аудитын албадыг хамруулсан нэгдсэн сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 23-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс зохион байгуулж ажиллалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)