“Уяан товог-2022” аймгийн бүсийн хурдан морины уралдаан боллоо

Хурдан морины уралдаан 2022 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Уяан товогт зохион байгуулагдсан ба уралдааны явцад хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол бэртлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018” стандартын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаа.

Хурдан морины уралдаанд Монгол 6, сонгомол 3 насны нийт 223 морийг 81 хүүхэд унаж уралдсан бөгөөд хяналтын явцад 7 нас хүрээгүй 1 хүүхэд, хамгаалах хувцас, хэрэгсэл бүрэн өмсөөгүй 2 хүүхэд уралдах гэж байсныг таслан зогсоолоо.

Уралдааны үед 3 хүүхэд мориноос унасан ба хамгаалах хувцас хэрэгслээ бүрэн өмссөн байсан тул биед нь ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй болно.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)