Говьсүмбэр аймаг ногоон байгууламжийн усалгааны зориулалттай автомашиныг сум дундын ойн ангид хүлээлгэн өглөө
- 2022-09-01
- Орон нутаг
- 0
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2030 оны хооронд манай аймаг 5.0 сая мод тарьж ургуулах зорилт тавин, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Ойн ангийн үйл ажиллагааг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг тусган хэрэгжүүлж байна.
Дээрх зорилт арга хэмжээний хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ногоон байгууламжийн усалгаа, арчилгаа хийхэд зориулан автомашин худалдан авч 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сум дундын ойн ангид хүлээлгэн өглөө.
Өнөөдрийн байдлаар Сум дундын ойн анги нь Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнгийн 28,8га, авто замын дагуу ойн зурвасын 38,7га гэх мэт нийт 76,5 га талбайд таригдсан 60000 ширхэг мод сөөгний усалгаа арчилгааг хариуцан ажиллаж, 10га талбайд мод үржүүлгийн үйл ажиллагааг эрхэлж жилдээ 15000-20000 ширхэг тарьц суулгац нийлүүлж байна.
Сэтгэгдэл (0)